
Удахгүй сурагчдын зуны амралт эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлд бүртгэлтэй 29 зуслан байдгаас энэ жил идэвхитэй үйл ажиллагаа явуулах 19 зуслан амрагч хүүхдүүдийг хүлээн авахаа мэдэгдсэн байна.
Тэдгээрээс 10 хувь нь хувийн зуслан /Нарлаг, Нарс, Янзага, Ундраа, Жавхлант, Цагааннуга, Мөрөөдөл, Галакси, Сэлбэ, Өгөөмөр/ юм. Харин тав нь төрийн байгууллагын харьяа зуслан /Хандгайт, Хилчин Шонхор, Тэмүүлэл, Найрамдал /, гурав нь халамж асрамжийн төвийн харьяа /Хараацай, Од, Нарны хотхон/, нэг нь Хөдөлмөрийн сүлжээ байгууллагуудын дэргэдэх /Цоглог/ зуслан байна. Зуслангууд эрхийн бичгээ энэ сарын сүүлээр зарж эхлэх бөгөөд ирэх сарын 4-нөөс хүүхдүүдээ авч эхлэх юм.
Хүүхдийн зуслангийн эрхийн бичгийн үнэ 100-120 мянган төгрөгт хэлбэлзэж байгаа аж.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ