“Комаки балет” Монголд

img

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд  олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Үүний нэг нь “Комаки балет, Д.Алтанхуяг Монголд” тоглолт ирэх сарын 8,9-нд болох гэж байна. Японы анхны балетийн компани болох “Комаки балет” нь 1946 онд “Токио балет” нэртэйгээр байгуулагдаж, 66 жилийн турш Японы ард түмэнд сонгодог урлагийг түгээсээр иржээ. Тус компанийг Япон орны хөгжил, тэр дундаа иргэдийг соён гэгээрүүлэх оюуны боловсролд маш том хувь нэмэр оруулж буйг Японы Засгийн газар болон уран бүтээлчид, урлаг соёлын ажилтнууд, Японы нийт ард түмэн өндрөөр үнэлдэг аж. Түүнчлэн “Комаки балет” компанийг зөвхөн Япон төдийгүй Ази тивдээ хамгийн анх сонгодог урлагийн балетийн төрлийг хөгжүүлж ирсэн гэдэг байна.   Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ