Сурагчдын амралт 24-нөөс эхэлнэ

img

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын амралт энэ сарын 24-нөөс эхлэх гэж байна. Харин ахлах ангийн сурагчид ирэх сарын 1-нээс эхэлж амарна. Дашрамд дурдахад, элсэлтийн ерөнхий шалгалтаас өмнө ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд буюу V, IX, X ангийнхний төвшинг тогтоох зорилгоор төгсөлтийн шалгалт авдаг. БСШУЯ-ны Бага, дунд боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн шалгалтыг энэ сарын сүүлийн долоо хоногт багтаан авахаар болсон аж.   Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ