
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Т.Даваасүрэнг Архангай аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр, Г.Болормааг Дорноговь аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр, Ч.Энхтөрийг Завхан аймаг дахь сум дундын II шүүхийн Ерөнхий шүүгчээр, Ч.Оюунгэрэлийг Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр тус тус томиллоо.
Мөн Н.Туяаг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн, Т.Болормааг Хэнтий аймаг дахь сум дундын II шүүхийн Ерөнхий шүүгчийн, Б.Мөнхбаярыг Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Д.Цогтсайханыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд улируулан, С.Олзодыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд сэлгэн тус тус томилж хүлээн авч уулзсан байна.
Түүнчлэн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Л.Бямбааг Улсын Дээд шүүхийн шүүгчийн, Д.Алимааг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдсон шүүгчдэд баяр хүргэж, хүний эрхийн төлөө тууштай, хариуцлагатай ажиллахыг хүсээд шүүгчийнх нь үнэмлэхийг нь гардуулав.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ