
Австрали Улсын Квинсландын их сургууль, Статистикийн хороо болон ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн эрүүл мэндийн мэдээллийн асуудлаар мэргэшсэн багш, мэргэжилтнүүдийн баг энэ сарын 14-17-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа.
Эдгээр өдрүүдэд НҮБ-ын Хүн амын сан, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэндийн яам болон эрүүл мэндийн байгууллагуудын холбогдох албаны хүмүүстэй уулзаж төрөлт, нас баралтын бүртгэлийг сайжруулах, эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо, цахим эрүүл мэндийг хөгжүүлэх талаар санал солилцсон байна.
Мөн 16-17-ны өдрүүдэд “Эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо”, “Нас баралтын бүртгэл, кодчилол” бүсчилсэн сургалт семинарт оролцож, эрүүл мэндийн мэдээллийн ач холбогдол, мэдээллийн чанарт тавих хяналт, салбар хоорондын хамтын ажиллагаа, төрөлт, нас баралтын бүртгэлийн тогтолцоонд үнэлгээ хийх аргачлал зэрэг өргөн хүрээтэй сэдвээр илтгэл тавьж мэдлэг, туршлагаасаа хуваалцсан юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ