Бүх оддын “Халуун сэтгэл” хандивын тоглолт болно

img

Орхон аймгийн Эрдэнэт хотын иргэн 13 настай н.Уранчимэг охинд зориулсан  “Халуун сэтгэл” нэртэй хандивын тоглолт өнөөдөр “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 19.00 цагаас  болно. н.Уранчимэг охин нь төрөлхийн түнхний мултралтай, тархины саажилттай бөгөөд түүнийг БНСУ-д  эмчлүүлэх сайн үйлсийг “Хөх монгол” бүлгэмээс санаачлан зохион байгуулж байгаа аж. Охин тус улсад хагалгаанд орсноор, түүний өвчин 95 хувьтай эдгэрэх юм байна.  “Халуун сэтгэл” хандивын тоглолтод рок попын одод, зохиолын дуучид, хошин урлагийн жүжигчид оролцох аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baaska:
sain bna ter uwchinduu shanalj baigaa ohind tus hurgej bga uran buteelchiddee okhinii umnuus bayrlalaa gej helie.
2012-09-04