Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс чуулган эхэллээ

img

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК /-ын 68 дугаар чуулган энэ сарын 17-ны өдөр Бангкок хотноо эхэллээ. Жил бүрийн хавар болдог ээлжит чуулганд Ази, Номхон далайн бүсийн 60 орчим улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна. Чуулганаар бүс нутгийн эдийн засаг, нийгмийн тугамдсан асуудлыг хэлэлцэн цаашдын зорилт, бодлогоо тодорхойлж, холбогдох тогтоол, шийдвэрийг гаргана. Энэ жилийн чуулган “Ази, Номхон далайд бүс нутгийн эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлэх нь” сэдвийн хүрээнд өрнөж, яриа хэлэлцээ энэ сарын 23-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Комиссын чуулганд Гадаад харилцааны Дэд сайд Г.Тэнгэр тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр, хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжил,  Мэдээлэл, харилцаа холбооны технологи зэрэг асуудлаар Засгийн газрын байр суурийг илэрхийлэн үг хэлсэн байна. Эдгээр чиглэлээр АНДЭЗНК-той хамтран ажиллах тодорхой саналууд тавьж, Зүүн, Зүүн Хойд Азийн салбар төвтэй хамтран ажиллах асуудлаар тус дэд бүсийн орнуудтай санал солилцсон байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ