Үхрийн махны үнэ 2.2-7.2 хувиар өсчээ

img

Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалж байгаа хүнсний гол нэрийн барааны үнэд Үндэсний статистикийн хорооноос судалгаа хийжээ. Энэ сарын 16-ны байдлаар хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.5 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.3 хувиар өссөн байна. Тухайлбал, махны үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийнх 2.2-7.2, хониных 2.8, адууных 0.5, ямааных 0.3 хувиар тус тус өссөн байна. Харин өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад хониных 1.1, үхрийнх 3.0-5.2 хувиар өссөн бол, ямааны махны үнэ 1.3 хувиар буурчээ. Энэ сарын 16-ны байдлаар нэг кг хонины ястай мах 7213, үхрийнх 7800, ямааных 5500 төгрөг, адууных  6186 төгрөг байна. Цул махны үнийн хувьд  хониных 7771, үхрийнх 9288 төгрөгийн үнэтэй байв.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ