
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын мэдээллийн 102 тоот утсанд энэ сарын 16-ны өдөр “Хууль бус ангийн мах худалдаалж, тээвэрлэж байна” гэсэн иргэний мэдээлэл иржээ.
Мэдээллийн мөрөөр шалгахад Дархан сумын IX багийн иргэн Л.Ням-Очир нь хууль бусаар агнасан бор гөрөөсийг бусдаас худалдаж авсныг илрүүлсэн байна.
Улмаар Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож, 330 мянган төгрөгийн торгууль төлүүлж, холбогдох арга хэмжээ авчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ