
Өнгөрсөн жилийн 'Аваргууд' амжилтаа хамгаалж чадаагүй хэдий ч энэ жил буюу 2012 оны Пэпси дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медал хүртлээ. Хожигдож бас хожиж авдаг энэ медалын үнэ цэнийг юутай ч зүйрлэшгүй болов уу. Плэй оффын шатанд лидерүүдээ гэмтэлд алдаад байсан ШШГЕГ Офицер багийг 3-1 хожсоноор лигийн хүрэл медалын болзол хангалаа. Энержи ресурсын “Харцага” баг лигийн 3 тойрог болон плэй-оффын хүрээнд нийтдээ 16 хожил 11 хожигдолтойгоор лигийг өндөрлүүлжээ. Одбаяр-Павлович гэсэн лигийн 2 ихэр цамхагийг үүсгэсэн хэдий ч урд тоглож оноо авах тоглогч хомс болон сэлгээ тун тааруу байсны үр дүнд өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж чадсангүй.
Магээ
Павлович
Одбаяр(Багийн ахлагч)
Түмэнжаргал
Нэмэхбаяр
Очир-Эрдэнэ
Дорждамба
Золжаргал
Цолмонхүү
Төмөр
Золзаяа
Дорж
Батэрдэнэ
Хүрэлбаатар
Дасгажуулагч: Э.Уртнасан
Ерөнхий дасгалжуулагч: Тихомир
ЭР Харцага багийхандаа нийт сагсан бөмбөг сонирхогчид үзэгч дэмжигчдийнхээ өмнөөс баяр хүргэе
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ