
Дэлхийн дээвэр ноён оргил Эверестэд авиралт хийхээр эх орноосоо мордсон “Хөх тэнгэр” багийнхан энэ сарын 17-ны өдөр бидэнд аялалын мэдээллээ дуулгалаа. Тэд 5-р сарын 17-ны өдөр 7100 метрт байрлах кемп-3-аас мэндчилсэн юм. “Хөх тэнгэр” багийнхан хэлэхдээ: Бид цуцатлаа авирдаг ард хоцорлоо. Энд нэмэлт хүчилтөрөгчтэй хоноод маргааш буюу 18-ны өдөр 8000 метрт байрлах кемп-4 хүртэл мөсөн хананы урт авиралт хийнэ. Тэндээс 18-ныхаа орой 21:00 цагийн үед оргил өөд авирна. Шөнөжин авирч өглөө нар мандах үеэр Эверестийн 8850 метрийн өндөр оргилд гарч Алтан соёмбот далбаагаа мандуулна. Багийн гишүүдийн биеийн байдал сайн байна гэсэн юм.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ