Орос, Словак аваргын төлөө

img

Хельсинки хотноо хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолт явагдаж байна. Эхний хосын тулаанд талбайн эзэн, 2011 оны дэлхийн аварга финландчуудыг Оросын хүчирхэг баг дөнгөж сая 6:2-оор бутниргэлээ. Оросын багаас Евгений Малкин гурван шайбаар толгой цохиж, Александр Овечкин, Денис Кокарев, Сергей Широков нар тус бүр нэгийг нэмэрлэж, Финландаас Янне Нискала, Микаэль Гранлунд нар гоол оруулжээ. Аваргын төлөө тоглолтод оросууд Чех-Словакийн хэн хожсонтой маргааш халз тулна. Тэдний хагас шигшээгийн тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 00:30-д эхлэх юм. НЭМЭЛТ: Хагас шигшээгийн нөгөө тулаан Чех-Словакийн хооронд болж 1:3-аар өндөрлөхөд Мирослав Шатан багийн лидерийн үүргээ хангалттай биелүүлэв. Тэрээр хоёр гоол, Либор Гудочик нэг гоол хийж, Чехээс цорын ганц гоолын эзнээр Михаэль Фролик тодорчээ. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oogii:
za Clovakuud min gants l toglolt uldlee shuu delhiin avarga bolhod. Orosiin huchirheg bagiig neg daraad uguurei
2012-05-20