"Челси" Аваргуудын лигийн аварга
Лондоны "Челси" УЕФА-гийн Аваргуудын лигийн шинэ аваргаар тодорлоо. Тоглолтын үндсэн цагт "Бавари"-гийн довтлогч Томас Мюллер эхний гоол хийсэн ч "Челси"-гийн супер довтлогч Дидье Дрогба тэр дор нь хариу барьж нэмэлт цагт тоглох болсон юм. Улмаар нэмэлт 30 минутад тооны харьцаа өөрчлөгдөөгүй бөгөөд 11 метрийн торгуулийн цохилтоор "Челси" 4:3-аар давамгайлж түүхэндээ анх удаа Аваргуудын лигийн цомыг хүртэж байна.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ