
УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны хурал эхэллээ. Уг хурлаар Зээлийн мэдээллийн тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийг хэлэлцэх юм. Үүний дараа аж ахуйн нэгжүүдэд ногдох Тавантолгойн хувьцааг иргэдэд олгох эсэх асуудлыг болон П.Алтангэрэл нарын гишүүдийн өргөн барьсан нефтийн үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх төслийг хэлэлцээр төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ