Аваргуудын аварга Челси

img

Урд шөнө хүн төрөлхтөний баяр цэнгэлийн манлай болсон хөлбөмбөгийн спортын нэгэн гайхалтай түүхэн тоглолт болж өнгөрлөө. Энэ тоглолтод Роман Абрамовичийн тэтгэн босгож ирсэн баруун Лондонгийн Челси клуб түүний хүслийг сая сая фэнүүдийнхтэйгээ хамтад нь биелүүлж өгөх тохиолтой байжээ. Германы Мюнхен хотын “Аллианц Арена” цэнгэлдэхэд Аваргуудын лигийн анхны түрүүгээ авсан Фрэнк Лампард, Жон Терри, Дидье Дрогба, Фернандо Торрес, Эшли Коул, Питер Чех, Хуан Мата, Давид Луис, Соломон Калу, Флорент Малуда тэргүүтэн, гайхалтай итали эрхэм Роберто ди Маттеод хөлбөмбөг сонирхогч сая сая хөгжөөн дэмжигчид мэхийн ёсолж буй бизээ. Энэхүү гайхамшгийг үзэж амжаагүй хөгжөөн дэмжигчдэд тоглолтыг нэхэн сануулая. Тоглолтын үндсэн цаг 1:1-ийн харьцаагаар өндөрлөсөн. Эхнээсээ л герман машинууд статистик үзүүлэлтээр илүү байж эхний хагас талдаа орж байхад булангийн цохилт, хаалга руу чиглэсэн цохилт нэлээд хэдийг гүйцэтгээд амжсан бол Челсигийн залуус нэг ч цохилт хийгээгүй байлаа. Гэсэн хэдий ч отож суусан анчин мэт өрсөлдөгчөө намнадаг Челсигийн хувьд энэ бол хамгаалалтад тулгуурлан өрсөлдөгчөө тандах тактик байсан гэж тайлбарлаж ч болно. Марио Гомес, Томаш Мюллер, Ариен Роббен нарын цохилтууд аюултай байсан ч Челсигийн хамгаалагч нар сайн байлаа. Мэдээж хэрэг хагас финалд агуу Барсаг арвуулаа шороодуулж чадсан хамгаалалт Алианц Аренаг донсолгосон довтолгоонуудыг няцаасаар байлаа. Тоглолтын эхний хагас өндөрлөж улмаар 83 дахь минутад Тони Кроосын дамжуулалтаар Байерн Мюнхен болон Германы шигшээ багийн довтлогч 2010 оны дэлхийн аваргын шилдэг залуу тоглогчоор шалгарч байсан Томаш Мюллер газартай хавсран Питер Чехийн хаалганд гайхалтай бөмбөгийг шигтгэсэн. Гэсэн ч Алианц Аренад хуран цугласан Мюнхений хөгжөөн дэмжигчдийн баяр хөөр ердөө таван минут үргэлжилсэн. Германчууд Мюллерийг суулгаж хамгаалалтдаа хүч нэмэгдүүлсэн бол ди Маттео Дрогба дээр 80 минут нөөсөн Торресыг хүч нэмэгдүүлсэн. Торрес ч тоглолт өндөрлөтөл шийдэмгий сайн тоглолт үзүүлж чадсан. Тоглолтын 88 дахь минутад Хуан Матагийн булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Дидье Дрогба гоолдож тооны харьцааг 1:1 болгож багаа аварсан юм. Гэсэн ч Дрогба алдаа гаргаж Ариен Роббен торгуулийн цохилт гүйцэтгээд алдаж орхих нь тэр. Үнэндээ гайхалтай тоглогчийн цохилтыг гайхамшигтай хаалгач хаасан нь тэр байсан юм. Улмаар нэмэлт цагт ч энэ харьцаа хэвээр үлдсэн тул торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болов. 2008 онд нутаг нэгт Манчестер Юнайтедад торгуулийн цохилтоор харамсалтайгаар хожигдож байсан Челсичүүдийн зүрхэнд хурсан тэрхүү дөрвөн жилийн өмнөх харуусал арилах, нэмэгдэх эсэхийг харах мөч ийнхүү ирсэн. Челси анх удаагаа Аваргуудын лигт түрүүлэх үү Байерн Мюнхен тав дахь удаагаа түрүүлэх үү хэмээх асуултын хариуг олохоор өнгөрсөн шөнө дэлхийн өнцөг булан бүрт 370 сая орчим хүн шимтэн үзсэн гэх судалгаа тоглолтын дараа гарсан байх юм. Ингээд 107 жилийн түүхтэй английн Челси клуб түүхэндээ хамгийн том амжилтаа гаргах уу, 112 жилийн түүхтэй Германы Мюнхен алдарт Ливерпультэй тав түрүүлсэн амжилтаар эгнэх үү гэх мэт олон асуултын хариуг бид харсан. Челсигээс анхлан цохилт гүйцэтгэсэн Хуан Мата алдсанаар Мюнхены залуус давамгайлж ирсэн. Ингээд олныг үл нуршин цохилтуудыг дараалан жагсаая.   Филипп Ламм /Байерн/ гоол 1:0 Хуан Мата /Челси/ алдсан 1:0 Марио Гомес /Байерн/ гоол 2:0 Давид Луис /Челси/ гоол 2:1 Мануэл Нойер /Байерн/ гоол 3:1 /хаалгач хаалгачийнхаа эсрэг цохилт гүйцэтгэсэн гайхалтай мөчийг бид харцгаасан билээ./ Фрэнк Лампард /Челси/ гоол 3:2 Ивица Олич /Байерн/ алдсан 3:2 Эшли Коул /Челси/ гоол 3:3 Бастиан Шванштайгер /Байерн/ алдсан 3:3 Дидье Дрогба /Челси/ гоол 4:3 Ийнхүү Давид Луис, Фрэнк Лампард,  Эшли Коул  нар өөрт оногдсон үүргээ амжилттай биелүүлж эцсийн цохилтыг Дидье Дрогба Мануэл Нойерийн хаалганд шигтгэснээр энэ тоглолтын баатраар тодорч олон жил хүлээсэн цомоо гардсан юм. Хэнээс ч илүүтэй хүсэн хүлээж байсан Фрэнк Лампард, Жон Терри нар цомоо гардан өргөснөөр ийнхүү хөлбөмбөгийн түүхийн нэгэн гайхалтай хуудас бичигдлээ. Роберто ди Маттеог энд дурдахгүй байхын аргагүй. Челсиг хүнд мөчид аварч байгаа баатрын нэг бол тэрбээр. Мөн Барсатай хийсэн тоглолтод ялалтын гоолыг оруулснаар Фернандо Торрес бүтэн улирал дагасан шүүмжлэлээсээ салсан гэхэд болно. Дидье Дрогбагийн хувьд өнгөрсөн шөнийн тоглолтын гол баатар. Хар арслан маань хамгийн чухал мөчүүдэд багаа аварч гарсан юм. Дээр дурдсан Фрэнк Лампард, Жон Терри, Дидье Дрогба, Фернандо Торрес, Эшли Коул, Питер Чех, Хуан Мата, Давид Луис, Соломон Калу, Флорент Малуда тэргүүтэн, гайхалтай итали эрхэм Роберто ди Маттео нарын хөлбөмбөгийн бурхдуудад мэхийн ёслоё. О.Нар    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ter dewtolgoonoos chini iluu manai chelsea-giin hamgaalalt uneheer ugeer helehiin araggui gaihamshig blaa
2012-05-21
z:
ter boldoo zailaarai baas min
2012-05-21
archaagui ataarxuu novshnuud end tend xutsaj yavdagaa bolimoor bna shv uuruu oligtoi bumbug xushgulj chadaxgui bj bitgii xutsaaraa ,baas min zail chi, salaavch ugii chamd, ene bol brend xaraal shu chamd chelsea avraga tednees uur xen ch chadxgui ee daxiad avraga bolno xartsgaagaarai da
2012-05-21
Челсигийн фэн:
Шөвгийн дөрвөөс хамгийн сул нь аварга боллоо. манай Челси их азтай байлаа. Шөвгийн дөрөвт азаар үлдсэн нь их юм гэж бодож байтал ... хаха. Аз нь таарвал ирэх жил Тбилисийн Динамо ч аварга болно.
2012-05-21
Дорнодчууд аа:
www.DNews.mn - Дорнодчууд аа, Энд уулзъя
2012-05-20
Chelsea:
Ted uneheer aguu shuu....Bi lav 10 jil huleesen shuu tanartaa bayrllaaaaaaaa
2012-05-20
Ккк:
Ингэдэг байжээ
2012-05-20
Boldoo:
Dovtolgoo saitai daichin bag turuulsen bol saihan baih baisan yum. Chelsea denduu aztai bailaa, Ter Robin gegch haa yavsan gazraa azguitel daguulj baidag yasan balai amitan be
2012-05-20
ter dewtolgoonoos chini iluu manai chelsea-giin hamgaalalt uneheer ugeer helehiin araggui gaihamshig blaa
aaa:
Heleh ch ug oldohguineee URAAAAAAA
2012-05-20
Дорнодчууд аа:
www.DNews.mn - Дорнодчууд аа, Энд уулзъя