
“Залуу насанд юм үзэж нүд тайлах хэрэгтэй учир хүнтэй суухаасаа өмнө секс хийх хэрэгтэй гэж ойлгодог болчихсон” хэмээн өөрийнхөө бодлыг ний нуугүй дэлгэсэн тэрээр 2003 оны Монголын сайхан бүсгүй тэмцээний тэргүүн дэд мисс болсноор олны танил болж эхэлсэн түүхтэй. Түүнийхээ дараахан “Хувьсал” продакшны жүжигчнээр ажиллаж эхэлсэн нь түүний од болон гялалзах гараа байв.
Эротик имидж төрхөөрөө олонд төсөөлөгддөг болсон тэрээр гадныхны нүдийг ч чамгүй хужирлаж байгаа бололтой. Саяхан Солонгосын нэгэн компаниас томоохон бааранд тайчих үзүүлбэр үзүүлэхийг санал болгосон гэнэ. Гэсэн ч шууд хүлээж авалгүй хариу хэлэхээ түр түдгэлзүүлсэн байгаа аж. Учир нь Солонгосчууд нэлээд олон оронтой тоогоор мөнгөнийхөө хэмжээг хэлсэн учраас ийнхүү эргэлзэхэд хүрчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ