Пуханг хотын Гадаад иргэдийн дунд явагдсан дууны тэмцээнд Монгол оюутан түрүүлжээ

img

Өнгөрсөн даваа гарагт Пуханг хотноо гадаад иргэдийн дунд зохион байгуулагдсан 11 дэх удаагийн дууны тэмцээнд 22 настай Монгол оюутан н.Од түрүүлжээ. Тэрээр Пухангхотын Соллин дээд сургуулийн үсчин гоо сайхны ангид сурдаг аж. Уг тэмцээнд тус хотод амьдардаг гадаадын оюутнууд болон гадаад бэрүүд, гэрээгээр ажилладаг гээд орон орны хүмүүсээс 10 баг оролцжээ. н. Од энэ удаагийн тэмцээнд Дунгбангшинги хамтлагийнЖүмүн хэмээх дууг дуулж оролцон тэргүүн байрыг эзэлсэн байна. Тэрээр Дунгбангшинги хамтлагийнхантай адилхан хувцаслан тэдний бүжгийг дууриан чадварлаг бүжиглэж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ