
“Монгол Алт” компанийн Ерөнхийлөгч Б.Нямтайшир хувийн хэрэгцээндээ зориулан энэ сарын эхээр ОХУ-аас нисдэг тэрэг оруулж иржээ. Уг нисдэг тэрэг нь бүхэл бүтэн улсын өмчилдөг нисдэг тэрэгнээс ч чамин хээнцэр төдийгүй хүч чадалтай эд аж. Одоогоор ойр зуурын буюу хөдөө орон нутаг руу явахдаа ашиглаж байгаа бөгөөд цаашид гадагшаа нислэг хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Тодруулбал, гадны баячуудын жишгийг дагаж хотоос хот, улсаас улсын хооронд өөрийнхөө хөлгөөр нисч байхаар шийдэж, улс хоорондын нислэгийн зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ