Ерөнхий сайдын ахлах Зөвлөх Б.Долгор Ерөнхийлөгчөө алдсанаас хойш...
Ерөнхий Сайдын ахлах Зөвлөх Б.Долгор өнгөрөгч сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р багийн төвд “Ард түмнээ сонсъё” аяны хүрээнд иргэдтэй уулзалт хийжээ.
Тэрбээр ард түмнээ сонсох зорилготой уулзалтын үеэр “шүүх прокурорын байгууллага цэвэр улс төрийн газар болж хувирсан, аливаа асуудалд намчирхаж байна, манай нам Ерөнхийлөгчөө алдсанаас хойш ийм байдалд хүрлээ” гэсэн мэдэгдэл хийсэн байна. Монгол Ардын Нам тус аяны хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн 15 суманд өрнүүлсэн бөгөөд бүх сумын иргэдэд дээрх мэдэгдлээ хийж явсан мэдээ байгаа юм.
Энэ талаар http://www.youtube.com/watch?v=VlcETa1_ais сайт дээр бичлэгээр үзүүлжээ.
Э.Өрнөх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ