Оюутнуудын тэтгэлгийг олгоно
Дотоодын их, дээд сургуульд сурдаг оюутан бүрт cap бүр олгодог 70 мянган төгрөгийн санхүүжилтийг Төрийн сангаас энэ долоо хоногт сургуулиудын дансанд шилжүүлэхээр болжээ.
Тэгэхээр энэ долоо хоногт оюутнууд 4,5 дугаар сарынхаа мөнгийг авах аж. Өнөөдрийн байдлаар манай 111 их, дээд сургуульд 140 мянга орчим оюутан суралцаж байна.
Тэдэнд 70 мянган төгрөг өгч эхэлснээр жилд 132 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоог дагуулж байгаа юм.
Хуульд зааснаар бол энэхүү 70 мянган төгрөгийг “Үндэсний тэтгэлэг” хэмээн нэрлэсэн. Улмаар сурлагын амжилтаасаа хамаараад оюутнуудад нэрэмжит, тусгай тэтгэлэг олгож байх талаар заасан билээ.
Өөрөөр хэлбэл, онц сурдаг оюутнууд 70 мянган төгрөгөөс гадна нэрэмжит тэтгэлэг хүртэх боломжтой болж байгаа юм. Энэхүү тэтгэлэгт өдөр, оройн ангийн оюутан, магистр, докторт суралцагсдыг хамруулах тухай зааж өгчээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ