Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд чуулна

img

Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 21-26-нд Швейцарийн Женев хотноо хуралдах Дэлхийн эрүүл мэндийн 65 дугаар Ассамблей болон 28,29-нд хуралдах ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит 131 дүгээр хуралдаанд оролцохоор өнгөрсөн бямба гаригт эх орноосоо мордлоо. Дэлхийн эрүүл мэндийн Ассамблей нь дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн бодлого тодорхойлох хамгийн өндөр дээд хэмжээний чуулга уулзалт юм. Жил бүр Женев хотноо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн 193 улсын Эрүүл мэндийн сайд нар чуулдаг уламжлалтай. ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөл нь тус байгууллагын зургаан  бүсийн эрх ашгийг төлөөлөн суух 34 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар тус зөвлөлийн гишүүн юм. Ассамблейн нэгдсэн хуралдааны үеэр сайд Н.Хүрэлбаатар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах талаар Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээ, цаашдын зорилтын талаар илтгэл тавина.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ