
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр ээлжит хурлаа хийнэ.
10.00 цагт хуралдах хуралдаанаар Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэнэ.
Мөн Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Үүний дараа 14.00 цагаас “А” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах юм. Уг хуралдаанаар Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Мөн
Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Б" танхимд хуралдах бөгөөд хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф зэргийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
15.30 цагаас “А” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэх ажээ.
Харин Төрийн ордны “Б” танхимд Н
ийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана. Хуралдаанаар Инновацийн тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийх юм байна.
Харин төгсгөлд нь 16.00 цагт
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас "В" танхимд хуралдах юм. Хуралдаанаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ