Хорих ангиудад шалгалт явуулжээ

img

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас “Ялтны хөдөлмөр, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс олголт хууль тогтоомжид заасны дагуу явагдаж буй эсэх”-ийг ШШГЕГ-ын харъяа хорих 413, 433 дугаар  ангиудыг шалгажээ.

Шалгалтад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч А.Дүйсэнби, Эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Н.Оюун нарыг оролцуулсан байна.

Шалгалтаар хорих ангиудад ялтны хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн зөрчил илрээгүй бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчаас хорих 413, 433 дугаар ангид ялтныг гэрээгээр аж ахуйн нэгжид болон хорих анги өөрийн үйлдвэрлэл, аж ахуйн үйлчилгээнд ажиллуулахдаа өдөр бүр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчлагааг  өгч ялтнаар гарын үсэг зуруулан баталгаажуулж, хувцас, багаж, хэрэглэлээр хангаж, өдөрт 8 цагаас илүүгүй  ажиллуулж, цалин хөлсийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний үнэлгээ ханштай нийцүүлсэн байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нөхцөл, журамд нийцэж байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Харин шалгалтаар хорих 413 дугаар ангийн үйлдвэрийн зүсвэрийн дугуй хөрөө нь мэргэжлийн хяналтын байгууллагын зохих зөвшөөрөл, гэрчилгээгүй байсныг илрүүлж үйл ажиллагааг нь зогсоожээ.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ