
“Дэлхий ээж” “Эр хүн” “Манайд ирээрэй” хэмээн бид бүхний зүрх сэтгэлд хоногшсон дуунуудыг зохиосон хөгжмийн зохиолч, судлаач, сурган хүмүүжүүлэгч нийтлэлч, редактор гэсэн олон салбарт оюун ухаанаа дайчлан ажиллаж байгаа Р.Энхбазар энэ сарын 24-нд “Тэнгэр эцэгтээ өргөх дуу” нэртэй цирк-эстрадын тоглолтоо хийх гэж байна. Тоглолтоо ийнхүү нэрлэсэн учир нь түүний аав Ж.Раднаабазар нь Монгол Үндэсний циркийг үндэслэгчдийн нэг ажээ.
Тэрбээр аавынхаа 100-н жилийн ой тохиож буйтай холбогдуулан аавыгаа алдаршуулж олонд таниулах зорилгоор энэхүү тоглолтыг хийж байгаа аж. Түүний тоглолтод “Эр хүн”, “Залуусын уулзалтын дуу” зэрэг 70, 80-иад онд хит болон залуучуудын дунд дуулагдаж байсан дуунууд эгшиглэх юм. Цирк-Эстрад жанр нь социализмийн үед нилээд дэлгэрч байсан төрөл төдийгүй өнөө үед мартагдсан жанрыг үзэгчдэд сануулах зорилготой гэнэ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ