Хөдөө аж ахуйн тооллого болно

img

Монгол Улсад анх удаа хөдөө аж ахуйн тооллогыг энэ сарын 25-ны өдрийн 09.00 цагт орон даяар эхлүүлэх юм байна.

Уг тооллогоор газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэдэг өрх, аж ахуйн  нэгж, байгууллага бүрэн хамрагдах бөгөөд мал аж ахуйн хувьд өнгөрсөн оны мал тооллогод  бүртгэгдсэн өрхийн гуч гаруй хувийг  түүврийн аргаар тооллогод хамруулах юм байна.

Тооллого хийснээр  хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүдээс гадна хөдөөгийн хөгжлийн талаархи нэгдсэн дүн, мөн  байгаль орчны байдал ус булаг шанд, гол горхины тоо болон ширгэсэн үзүүлэлт, газар ашиглалт, цөлжилт, загас, ойн аж ахуйн талаархи  бүхий л  мэдээллийн санг дахин шинэчлэн  бүрдүүлэх зорилготой аж.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ