
НХХЯ-ны дэмжлэгтэй хэрэгжүүж буй “Нийслэлийн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр”-т 2011 онд 800 иргэнийг хамруулж, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны Тарвагатайн ам хэмээх газарт ногоо тариулсан юм.
Энэхүү хөтөлбөрт Нийслэлийн хөдөлмөрийн газар, дүүргүүдийн ХХҮХ-т бүртгэлтэй, ажилгүй, орлого багатай иргэдийг хамруулсан аж. Нийслэлийн ажилгүй иргэдийг ажилтай, орлоготой болгох ажлыг хотын даргын санаачлагаар эхлүүлсэн юм.
Уг ажлыг зохион байгуулахдаа иргэдэд төмс, хүнсний ногоо тариалах сургалт зохион байгуулж, тариалангийн талбайг хашаажуулж, цахилгааны шугам татах, худаг гаргах зэргээр дэд бүтцийг нь бий болгож өгчээ. Ажил хийх нөхцлийг нь хангаж өгснөөр иргэд тус газарт ажиллаж, амьжиргаагаа дээшлүүлэх урам зориг дүүрэн байгаа учир өнөө жил хөтөлбөрийг өргөжүүлэн 1050 ажилгүй, орон гэргүй, орцны гэр бүлийг хамруулахаар болжээ.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн жил энэ ажилд хамрагдсан иргэд 500 тонн төмс хураан авч, өрхийн хэрэгцээгээ хангаснаас гадна 340 тонн төмс зарж борлуулсан аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ