Ус, эрүүл ахуйн чиглэлээр 1,3 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлнэ
2012-05-21

Монголын Улаан загалмай нийгэмлэг /МУЗН/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012-2013 онд хамтран ажиллах санамж бичигт МУЗН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандовж, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг нар гарын үсэг зуржээ. Монгол Улсын Засгийн газраас энэ оныг “Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулж, эмзэг бүлгийн айл өрх, иргэд, хүүхэд багачуудын эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх, гэр хорооллын усан хангамж, орчны эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулахад иргэдийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх чиглэлээр талууд хамтран ажиллахаар болсон байна. МУЗН гэр хороолол, сургууль цэцэрлэгт ус, эрүүл ахуйн чиглэлээр 1,3 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт бүхий “Шинэ эхлэл-шинэ боломж” төслийг Нидерландын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлэх юм. Төслөөр нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүргүүдэд дөрвөн ус түгээгүүрийн газар барих, засварлах, зургаан сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламж, гэр хорооллын 160 өрхөд бие засах газар шинээр барих, засварлах ажлууд хийх аж.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин