Монголчуудаа "Өв соёлоо өмгөөлье"

img

Шууд.мн сайт, Шууд телевиз энэ долоо хоногийн онцлох сэдвээр цаг үеийн асуудлыг сонгохоор шийдлээ. "Нэг сэдэв, Нэг долоо хоног" маань энэ удаад "Өв соёлоо өмгөөлье" нэртэй байх болно. Хэд хоногийн өмнөөс "монгол" үлэг гүрвэлийн ясыг Нью-Йоркт дуудлага худалдаагаар зарах гэж буй мэдээлэл цацагдаж үүнтэй холбоотойгоор шуугиан дэгдээд байгаа билээ. Бүхэл бүтэн хууль ёс, төр цаазтай тусгаар улсын хилээр үлэг гүрвэлийн яс гарчихаад эцэст нь дэлхийн баячуудын хэтэвчийг тэмтрэхээр болоод байхад монголчууд бид аль нэг сайтын мэдээнээс л энэ бүхнийг дуулсан нь үнэндээ эмгэнэл юм. Тиймээс манай телевиз, сайт нь "Нэг сэдэв, Нэг долоо хоног"-оороо өв соёлоо өмгөөлөн хамгаалахын төлөө тэмцэлд монголчуудаа уриалан дуудаж байна. Говийн маань хөрсөнд олон сая жил амгалан хэвтсэн үлэг гүрвэлийн яс үнэт олдворын хувиар эх орондоо хадгалагдах ёстой. Өв соёлын үнэт зүйлсд хамаарагдах олон олон гайхамшгууд ашиг сонирхлын золиос болон харийнхны гарт орох ёсгүй билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ