
Тиранозаурус Батаар 2.63 сая ам.доллараар зарагджээ гэсэн мэдээлэл зарим сайтаар гарчээ. Энэ талаар БСШУ-ны сайд Ё.Отгонбаяраас тодрууллаа.
-Тиранозаурус Батаарыг 2.63 сая ам.доллараар зарагдсан гэсэн мэдээлэл гарлаа. Ажлын хэсгийг ахалж байгаа хүний хувьд энэ талаар ямар мэдээлэлтэй байгаа вэ?
-Тиранозаурус Батаар зарагдаагүй. Одоо бид энэ олдвор Монголоос гарсан, хууль бусаар гарсан гэдгийг нотлох естой.
-Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан дуудлага худалдаа хойшлуулах хүсэлтийг албан ёсоор АНУ-ын тал хүлээн авснаа мэдэгдсэн юм уу. Арав хоногоор дуудлага худалдааг хойшлуулсан гэх мэдээлэл албан ёсных мөн үү?
- ЭСЯ-аар дамжуулж албан ёсоор хvcэлт тавьсан. Мөн шүүxээр шийдвэр гаргуулсан. Арав хоногт багтааж бид нотлох ёстой. Ажил ид үргэлжилж байна. Тиранозаурус Батаарын ажлын хэсгийг цуглуулж, чиглэл өгч байна.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ