
Өнөөдөр онцгой байдлын албаны 2011-2012 оны албаны болон мэргэжлийн сургалтын хичээлийн жилийн нээлт болж байна. ОБЕГ-ын даргын “2011-2012 оны хичээлийн жилд зохион байгуулах сургалтын удирдамж, хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” 453 дугаар тушаалын хүрээнд уг арга хэмжээг нийслэл, орон нутагт зэрэг зохион байгуулж байгаа юм.
Жилийн турш явуулах уг сургалтын гол зорилго нь бие бүрэлдэхүүнийг аливаа гамшгийн аюулаас хүн амыг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд өдөр тутмын үйл ажиллагаанд нь сургаж дадлагажуулах, тэдний мэргэжлийн ур чадварыг улам сайжруулах, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, алба хаагчдын өөрийгөө хөгжүүлэх нөхцөлийг сайжруулахад чиглэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ