
Монгол Улсын хэмжээнд он гарсаар 17 аймгийн 78 суманд 134 удаагийн ой, хээрийн түймэр гарсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 69-өөр буюу 49.2 хувиар өсчээ.
Өнөөдрийн байдлаар Булган, Хөвсгөл, Архангай аймгийн долоон сумын нутагт 11 түймэр асч, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн есөн сумын нутагт найман түймэр цурманд байна. Түймрийг унтраахаар Онцгой байдлын албанаас 395 албан хаагч, аймаг, сум, орон нутгийн 977 иргэн, нийт 1372 хүн 100 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа гэдгийг ОБЕГ-аас мэдээлж байна.
Өнгөрсөн хоногт Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Ханх, Цагааннуур, Цэцэрлэг сумдын нутгаар 22.00 цагаас хойш, Булган аймгийн Сэлэнгэ сумын нутгаар 03.00 цагаас хойш, Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур, Хушаат сумдын нутгаар 04.00 цагаас хойш хур тунадас үргэлжлэн орж байгаа тул дээрх нутгуудад түймрийн эрч суларсан аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ