Эрээний нисэх онгоцны буудалтай танилцав

img

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон Иргэний нисэхийн ерөнхий газар, "Изинис Эйрвэйз" ХХК-ийн төлөөллүүд БНХАУ-ын Эрээн хотын нисэх буудалтай танилцжээ. Эрээн хотын нисэх буудал нь байгуулагдаад удаагүй бөгөөд өнөөдрийн байдлаар Бээжин, Хөх хот, Ордос аймгууд руу шууд нислэг үйлддэг, цагт 400 хүнд үйлчлэх хүчин чадал бүхий орон нутгийн нисэх буудал юм. Цаашид олон улсын нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд хамгийн түрүүнд Улаанбаатар -Эрээн хотын чиглэлийн нислэгийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ үеэр  манай төлөөлөгчид Эрээн хотын орлогч дарга, хилийн боомтын даргатай уулзсан бөгөөд тэдний зүгээс Улаанбаатар-Эрээн хотын чиглэлийн нислэгийг эхлүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Дашрамд дурдахад, манай улсаас жилд ойролцоогоор  давхардсан тоогоор 2,2 сая орчим иргэн тус хотод зорчдог аж. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

suuj:
hi darga naraa Ereen ongotsnii buudaltai bolj ee Mgl yutai bolj ba daa uuniig bodoj ba uu tegeed l uur hureed ehleh ym daa ta nariin hahuili avilga duusna gej bgui l ym daa
2012-05-21