Прокуроруудыг сургана

img

Улсын ерөнхий прокурорын туслах Г. Ганзориг, Бээжин хотноо, Хятад Улсын Дээд прокурорын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Гоу    Шианг, Хятад Улсын прокурорын үндэсний коллежийн ерөнхийлөгч, доктор Ху ВэйЛиэ нартай ажлын уулзалт хийж, 2011 онд хоёр орны Ерөнхий прокуроруудын гарын усэг зурсан Санамж бичгийг хэрэгжуулж, хоёр орны прокурорын байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх зарим арга хэмжээний талаар санал солилцон ярилцсан байна.

Уулзалтын явцад, Талууд, Монголын прокуроруудыг Бээжинд Хятад Улсын прокурорын ундэсний коллежид богино хугацааны сургалтанд оролцуулах, Бээжин хотын 2 дугаар прокурорын газар, Нийслэлийн прокурорын газрын хооронд шууд харилцаа тогтоох, хил орчмын прокурорын байгууллагын прокуроруудын уулзалт хийх талаар ярилцаж, харилцан тохиролцжээ.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ