
“Хот байгуулалтын салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдвийн дор хот байгуулалтын форум энэ сарын 24-нд “Хангарьд” ордонд болох гэж байна.
Энэхүү форумыг Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газар, Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас хамтран зохион байгуулж байгаа юм.
Форумын үеэр "Хот байгуулалтын бодлого, хууль эрхзүйн орчин, хүний нөөц", "Хот төлөвлөлт хөгжлийн чиг хандлага" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөнө. Форумаас Улаанбаатар болон бусад хотуудын тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий ажлын хэсэг байгуулах аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ