
Монголын говиос 2005 онд олдсон хэмээн яригдаж буй Тиранозаурус Батаар үлэг гүрвэлийн араг яс өчигдөр Нью-Йоркт анх нэрлэгдсэн үүнээсээ төдийлөн их биш буюу 1.05 сая ам.доллараар зарагдсан хэмээн дуудлага худалдааг зохион байгуулагч “Херитэйж аокшн” төвийн албан ёсны сайтад нийтэлжээ.
Гэхдээ тус байгууллагынхан хэн худалдаж авсныг олон нийтэд зарлаагүй байна. Тиранозаурус Батаарыг Даллас хотын шүүхийн шийдвэрээр худалдан авагчдад шилжүүлэхгүйгээр дуудлага худалдааг зохион явуулжээ.
АВС сувгийн дамжуулснаар дуудлага худалдаа хэрхэн явагдсан нь тодорхойгүй байгаа ажээ. Мөн хэн Тиранозаурур Батаарыг худалдаж авсан нь бүрхэг хэвээр байна. БСШУ-ын сайд Ё.Отгонбаярын хэлснээр “Хууль бус малтлага хийж Тиранозаурус Батаарыг хил давуулсан бөгөөд ийм олдвор олсон албан ёсны экспедиц байхгүй гэнэ.
Тиймээс Даллас хотын шүүхийн шийдвэрийн дагуу Тиранозаурус Батаарыг Монголынх гэдгийг бид арав хоногийн дотор нотлох шаардлагатай болжээ. Монгол, АНУ-ын эрдэмтэд хамтран ЮНЕСКО-д хандахаар болсон байна. Ямартай ч манай тал дуудлага худалдаа зохион байгуулагч “Херитэйж аокшн”-ыг буруутгаж байгаа юм. Ё.Отгонбаяр сайд тэргүүтэй ажлын хэсгийнхэн үлэг гүрвэлийн араг ясыг эх орондоо авчрах төлөвлөгөөг дөнгөж сая Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцууллаа.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ