Майкл Жексоны фото зургийн дуудлага худалдаа Парист эхэлж байна

img

Попын хаан Майкл Жексоны олны өмнө хэзээ ч ил болоогүй фото зургийн үзэсгэлэн  Парист болох гэж байна. Түүний нэг зураг дээр Майкл өрөөсөн нүдээ цэнхрээр будаж чамин хар өнгийн халаад өмсчээ. Нийт 90 гаруй ховор зургууд байгаа бөгөөд Даваа гаригаас эхлэн дуудлага худалдаанд оруулах юм байна. Зургуудыг Франц зурагчин Арно Бани 1999 онд авчээ. Арногийн ярьж байгаагаар бол Майкл Жексон түүний уран бүтээлүүдийг үзэж танилцсаныхаа дараа зургаа авахуулах санал тавьжээ. Тэрээр ярихдаа  “Майкл Лондонд явж байхдаа миний авсан зурагнуудыг үзэж танилцсаныхаа дараа надтай уулзахыг санал болгосон юм билээ” гэжээ. Улаан хөшигний урд зогсож байгаа, хар цагаан портрэйт, алтлаг металан эдлэлээр биеэ ороосон зэрэг ховор нандин фото зургууд нь Майклын 2001 онд гаргасан “Инвинсибл” цомгийн нүүрэн дээр гарах ёстой байсан ч, ерөөсөө хэрэглэгдээгүй байна. Арно  Попын хааны талаар дурсаж ярихдаа “Бид нэгэн удаа хамт ажиллаж байхдаа Класик хөгжим тавиад би Майклыг бүжиглэхийг гуйсан. Тэр зөвшөөрч цагаан фонны наана бүжиглэсэн. Маш хурдан хөдлөн бүжиглэж байсан болохоор олигтой зураг авч чадаагүй. Аппаратаа ч тохируулж амжаагүй” гэжээ. Алдарт одын ховор нандин зургуудыг 1000 еврогоос эхлэн үнэлж байгаа бөгөөд эдгээр нь түүнийг 2009 онд нас барснаас хойш хамгийн үнэтэйд тооцогдож байгаа фото зургууд юм. Н. ЭРДЭНЭБУЛГА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ