
УИХ-ын гишүүн Л.Гүндалай Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт хандан асуулга тавилаа.
Тэрбээр, УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.13-ыг үндэслэн Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар таньд дараах асуултыг тавьж байна хэмээгээд “Тавантолгойн 1.0 сая төгрөгийн 1072 ширхэг хувьцааг ард иргэддээ үнэгүй эзэмшүүлнэ гэсэн.
Амлалтын 1.5 сая төгрөг ямар нэгэн шимтгэл хураамжгүйгээр иргэдэд бүрэн олгогдох тул сар бүр олгож буй 21000 төгрөгт банк 250-300 төгрөгийн хураамж авч байсныг хууль зөрчсөн, иргэдийн эрх ашигт үл нийцэх ариун явдал бус гэж таслан зогсоосон билээ.
Гэтэл хөдөө орон нутагт ялангуяа алслагдмал нутагт брокерийн пүүсийн ажилтнууд гэх хүмүүс явж “манай брокерийн пүүсээр дамжуулан дансаа нээ” гэсэн шаардлага тавьж хүн тус бүрээс 5000 төгрөг хурааж авч байгаа нь хуульд нийцэж байна уу, бас ариун явдал мөн үү” хэмээн асуужээ.
Л.Гүндалай гишүүн асуултын хариуг УИХ-ын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж улмаар Байнгын хорооны хуралдаанаар сонсохыг хүсчээ гэсэн байна.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ