Афганистанд мансууруулах бодисын нэгжлэг баривчилгаа боллоо

img

Орос, Афган, Америкийн тусгай хүчнийхэн нийлэн мансууруулах бодисын  баривчилгаа явууллаа. Афганистан дангаараа дэлхийн мансууруулах бодисны нийлүүлэлтийн 90 хувийг хийдэг. Өнгөрсөн 7 хоногт орос, афган болон америкийн тусгай хүчин хамтран хэдэн тонн мансууруулах бодис хурааж, 4 мансууруулах бодисны лабораторийг буулгажээ. Нийтдээ 4 лаборатори илрүүлж, 67 хүн баривчилан, 110 сая гаруй долларын өртөгтэй мансууруулах бодис хураасан байна. Ажиллагаа хоёр долоо хоног үргэлжилсэн бөгөөд энэ даваа гаригт дуусчээ. Оросын Мансууруулах бодистой тэмцэх газрын дарга Виктор Иванов хэлэхдээ:  "Нийтдээ 3 тонн орчим гашиш мансууруулах бодисыг хураан авсан.  Үнэнийг хэлэхэд, энэ нь бидний ОХУ-д хураан авдгаас их тоо. Энэ нь мансууруулах бодис нийлүүлэгч газруудын төвлөрөл бусад газруудтай харьцуулахад хэдэн арав, магадгүй хэдэн зуу дахин их байгааг харуулж байгаа юм" гэжээ. Иванов АНУ болон НАТО-гийн бодлогыг шүүмжлэн,  намуу цэцгийн тариалалтанд илүү анхаарлаа хандуулах хэрэгтэйг хэлсэн юм. Мөн ирэх зургадугаар сард Перуд болох мансууруулах бодистой тэмцэх дараагийн хуралд хар тамхитай тэмцэх аргаа үндсээр нь өөрчлөх шаардлагатай байгаа талаар хэлэлцэнэ гэж найдаж байгаа гэлээ. Афганистан дэлхийн хар тамхины нийлүүлэлтийн 90 орчим хувийг хийдэг байна. Мөн нэг хүнд ногдох героины хэрэглээгээрээ хамгийн дээгүүрт ордог.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zocnin:
Afganistanii ard tymnii amidraliin eh yyswer ni bolood bgaa yu. Tend hymyys ajilgyi amidral muutai har tamhia tarialj tyyniig ni terrorist bylgyyd hudaldan awcn hogjiltei orni esreg taluud ryy ilgeej neg yosni biologiin zewseg hiideg . ted heden hyniig har tamhind oruulah tolowlogootei bdag . manai kompanid gehed l jiriin tsagaan aristan hewiin ajilcnih hyn oldohgyi bygd har tamhicnid ajil awahgyi bgaa yu. Mash tom emgenel .Manaid hazara nariig oruulj irj boloh bolowcn har tamhi dagaad orj bolssszoshgyig anhaarah heregtei .
2012-05-22