Инээд, дуу хуураар цалгисан Г.Ундармаагийн найзууд
Хошин урлагийн "Шинэ үе" продакшны жүжигчин Г.Ундармаа өнөөдөр “МN-25" телевизийн "Миний муу сайн найзууд" нэвтрүүлэгт зочноор оролцсон юм. Энэхүү нэвтрүүлэгт түүний багын найзууд болон "Шинэ үе" продакшны уран бүтээлчид, СУИС-ийн кино драмын ангийнхан, найзууд нь оролцлоо. Дуутай хууртай, баяр баяслаар дүүрэн энэхүү нэвтрүүлгийн “зочин” маань огт санаандгүй ирсэн бөгөөд энэ нь түүнд гэнэтийн сюрприз болж чадсан юм. Хамтлагийн ахлагч Боёо уг нэвтрүүлэгт алтан портнёроо хуурч авчирсан аж. “Гэнэтийн бэлэг” барьсан нөхөддөө жүжигчин Ундармаа “Энэхүү нууцыг хадгалж чадсан бүх хүмүүстээ баярлалаа. Нууц зүйл гэдэг ийм л амттай байдаг юм байна. Би хэзээ ч энэ нэвтрүүлэгт оролцохгүй гэж бодож байлаа. Хүн давахгүй гэсэн даваагаараа гурав давдаг гэж үнэн юм даа” хэмээн нүдэндээ баярын нулимстай өгүүлж байлаа. Энэ үеэр “Шинэ үе” продакшнаас түүнд шанз бэлэглэсэн нь сонин, содон бэлгийн нэг болсон юм.
Сурвалжлагч Э.Сувд
Гэрэл зургийг Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ