Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарынхан иргэдэд нээлттэй ажиллана
Төв талбайд өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” болно.
Уг өдөрлөгийн үеэр иргэд тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгал, хувьцаа, хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, ажлын байр зуучлал, нийгмийн халамж зэрэг нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын бүх үйлчилгээ, мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой.
Өдөрлөгт Нийгмийн, хамгаалал, хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Сэргээн засалтын үндэсний төв, Хөдөлмөрийн нөхцөл мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв, Хөдөлмөрийн төв бирж, Хүүхэд хамгааллын төв, Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр, төсөл, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Нийслэлийн халамжийн газар зэрэг байгууллагууд оролцож иргэдэд “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлэх юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ