Шүүгчийн шүүх хурал хойшлов

img

 Төв аймгийн Сум дундын II шүүхийн шүүгч Д.Оюунжаргалд холбогдох  эрүүгийн  хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэх тов гарсан боловч тодорхойгүй шалтгаанаар хойшиллоо.

Шүүгдэгч Д. Оюунжаргал нь  хэрэгт холбогдсон Б.Дарханбаатар, Б.Болд-Эрдэнэ, Я.Алтан-Од, О.Ганбаатар нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлнэ, эрүүгийн хэргийг нь тэдэнд ашигтай шийдвэрлүүлж өгнө хэмээн ар гэрийнхнээс нь 2.9 сая төгрөг залилан авсан хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Түүнээс гадна  Баянгол дүүргийн шүүхээр шийдвэрлэсэн Ш.Батмөнхийн хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлнэ гэж түүний эхнэр Ц.Отгонсүрэнгээс 10 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон юм байна.

Уг хэргийн шүүх хурал өмнө нь нэг удаа хойшилж байсан юм.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bold:
za harjil baiy shuuhchee yaj yal ughiin.ter dornogoviin 2 huuhdiig amia horlson gej dugnelt gargsan shuuhchdiih hezee shuuuh ve?ter avilgal avsan shuugsh
2012-05-22
zochin:
iim l durakuud songon shalgaruulaltiin haaguur n orood shuug ch bolchihdog bain aa. Ingeed bodohoor huul, shuuh tsagdaad yaj imgeh bolj bna.
2012-05-22
Shuugch:
Shuuh, Prokuror, Tsagdaad iim avilgachid ih olon bgaa daa. Shudraga es haana bna
2012-05-22