Ахмадууд 330 мянган төгрөг авна
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх нэг сая төгрөгийг өнөөдрөөс нийслэлд олгож эхлэхээр болсон байна. Гурван сар хуваан олгох байсан уг мөнгийг эхний ээлжинд 330 мянган төгрөг олгохоор тусгагджээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гаргасан мэдээллээр уг мөнгийг хувьцаа болгох эсвэл бэлнээр авах гэсэн сонголтоос өнөөдрийн байдлаар 272 582 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бэлнээр авна гэсэн өргөдөл гаргажээ.
Харин 738 917 мянган хүн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлтэй байгаа аж.
Эдгээрийн 717 748 нь буюу нийт өргөдөл гаргасан иргэдийн 97 хувь нь хувьцаагаа зарж бэлэн мөнгө авах, 21 мянга нь орон сууц худалдан авсны төлбөр, 394 хүн боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр хэлбэрээр авах хүсэлт гаргасан байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ