
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар Шведийн Вант улсын Байгаль орчны асуудал хариуцсан Элчин сайд Анита Маркович, Хүрээлэн буй орчны яамны Гадаад харилцаа хариуцсан орлогч дарга Тони Кларк нарыг өчигдөр хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр шинээр батлагдсан байгаль орчны багц хууль, ногоон хөгжлийн асуудал, Монгол, Шведийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарт уламжлалт харилцааг сэргээн хөгжүүлэх нөөц боломж байгаа талаар ярилцсан байна.
Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, химийн хорт бодисын бохирдлыг багасгах зэргээр хамтын ажиллагааг идэвхжүүлж, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны хоёр улсын Засгийн газар хоорондын комисс байгуулж ажиллах талаар санал солилцсон аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ