Шүүгчдийн зөвлөл хуралдана

img

Шүүхийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт заасныг үндэслэн  ирэх зургадугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагт Шүүгчдийн зөвлөлийн хуралдааныг Улсын Дээд шүүхийн хуралдааны танхимд зохион байгуулахаар болжээ.

Шүүгчдийн зөвлөлийн хуралдаанаар сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох анхан шатны шүүхийн төлөөлөл болох 2 шүүгч, давж заалдах шатны шүүхийн төлөөлөл болох 2 шүүгчийг сонгох, шүүхийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд орох анхан шатны шүүхийн төлөөлөл болох 1 шүүгчийг сонгох аж.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ