Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн өдөр
ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн өдрийг энэ жил “Эрхийг нь дээдлэе” (Light for Rights) уриан дор дараах арга хэмжээнүүдээр тэмдэглэнэ. - ДОХ-ын сэдвээр оюутнуудын дунд зарласан уралдаанд шалгарсан бүтээлүүдээр “Занаду арт” уран зургийн галерейд 11 сарын 29-30-ын өдрүүдэд үзэсгэлэн гаргана. - ДОХ-ын үндэсний хорооноос Төрийн мэдээллийн төвд 12-р сарын 1-ны 11 цагаас хэвлэлийн хурал хийнэ. - Олон нийтийн анхаарлыг ХДХВ/ДОХ-ын асуудалд хандуулах зорилгоор “Улаан тууз – 2010″ бүх оддын тоглолт 12-р сарын 1-нд Соёлын төв өргөөнд болно. Билетийг их, дээд сургуулиудаар тарааж байгаа бөгөөд үнэ төлбөргүй юм. - Гандантэгчэнлин хийд, Монголын буддын шашинт оюутны холбоо, ХДХВ/ДОХ-ын үндэсний хороо хамтран тус хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, да лам Х.Бямбажав, Дашчойнпэл дацангийн шунлайв лам гавж С.Гантөмөр нарын лец, Гандантэгчэнлин хийдийн лам хуваргуудын буян номын үйл ажиллагааг ХДХВ/ДОХ-оор энэлсэн хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хандивт зориулан Монголын Үндэсний Циркт 12-р сарын 1-нд зохион байгуулна. - Мөн “АХА” цэнгээнт нэвтрүүлэг, “Скайтел” компанийн нийт хэрэглэгчдэд ХДХВ/ДОХ-оос сэргийлэх агуулгатай мессеж илгээх, “Хас” банкны ажилчид улаан тууз зүүж энэ өдрийн утга учрийг олонд таниулах зэрэг арга хэмжээ болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ