Гал сөнөөгч БНСУ-руу эмчилгээнд явлаа
Дорнод аймгийн Баяндун сумын Шивэртийн ам хэмээх газарт тавдугаар сарын 9-нд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байгаад түлэгдсэн дэд ахлагч А.Болорсүхийг өнөөдөр БНСУ-руу эмчилгээнд явууллаа. Түүнтэй хамт ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байсан Г.Багабиш өчигдөр нас барсан юм.
Талийгаач 90 хувийн түлэгдэлттэй, биеийн байдал нь хүнд 14 хоног эмчилгээ хийлгэсэн боловч харамсалтай нь өчигдөр амьсгал хураасан билээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ