Замын нөхцлөөс шалтгаалсан осол өсчээ

img

 Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй хүнд даацын ачааны автомашин  нийтийн хэрэгцээний замаар хөдөлгөөнд оролцсоноос  үүдэн сүүлийн хоёр жилд авто замд эвдрэл үүсчээ. Нэг тэнхлэгт ноогдох зөвшөөрөгдөх ачаалал хоёроос дөрөв дахин хэтэрсэн ачааны автомашинууд орон нутаг, хот хоорондын замуудад тээвэрлэлт хийснээс  Нийслэлд Биокомбинат, Хүй долоон худаг болон Нисэх, Гандийн гудамж, Нарны зам, мөн шинээр ашиглалтанд хүлээн аваад найман сар болсон ТЭЦ 4-ийн урд шинэ зам болон орон нутагт Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорноговь зэрэг аймгуудын зам эвдрээд байна.

Мөн замын нөхцлөөс шалтгаалан гарсан осол өнгөрөгч  2010 оныхоос улсын хэмжээнд долоо дахин, нийслэлийн хэмжээнд 14 дахин өссөн үзүүлэлттэй байгаа аж. Сүүлийн хоёр жилд “North benz”, “Howo”, “Foton”, “”Веiben” загварын нүүрс тээвэрлэх зориулалттай 95тн даац бүхий автомашинаар хот хооронд ачаа, бараа, уул, уурхайн хөрс хуулалтын зориулалттай 37 тонноос  багагүй даацтай дээрх  загварын автомашинаар элс, хайрга, барилгын материал тээвэрлэх болсон нь  стандартын шаардлага хангасан “Газ-53”, “Зил-130”, “Камаз”, “Краз”, “Hyudai”, “Daewoo”, “Hino” маркийн ачааны автомашинууд ашиглахгүй болсонтой холбоотой гэнэ.

 Одоогийн байдлаар  мэргэжлийн байгууллагаас замын хөдөлгөөнд оролцох тухай зөвшөөрөл хүссэн нийт 882 аж ахуйн нэгжийн 5661 автомашины хүсэлтээс 720 байгууллагын 4485 автомашинд, хувь хүний 4899 автомашинд зөвшөөрөл хүссэнээс 4115 автомашинд  зөвшөөрөл олгоод байна.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

standartyn shaardlaga hangasan mashinuudyg yamarch haalt saadgui yavuulj baigaa ch. zamyn tsagdaa nar chiny nugalaa gargaad yavuulahgui baina.
2012-05-23
mixer:
zuurmag teeverledeg hund daatsyn mixeruudiig yah geed baina aa. adilhan l zogsooh heregteishdee.
2012-05-22
зочин:
Замаа стандартын дагуу барь, эсвэл газ 53 гэх мэт машины парктай болох уу, адилхан эвдэнэ дээ, тэгээд мехсер гэх мэт хүнд даацын машинаа зогсоох замаар хотын бүтээн байгуулалтаа зогсоох
2012-05-22
Даваадорж:
ТАНИЛгүй бол зөвшөөрөл шууд өгөхгүй. ТА танилшүй бол дүүрэг, ЗЦГ -очих хэрэггүй
2012-05-22