
“Миланы өсвөрийн зуслан 2012” хөтөлбөр манай улсад хэрэгжих гэж байна.
Энэхүү хөтөлбөрийн нээлт өчигдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуулийн биеийн тамирын талбайд болжээ. Милан хотоос Марко Шембри, Андрей Кавичеоли, Давидэ Корти, Данило Тедолди, Алисандро Бертони, Перлуги Претэ, Жианлука Ангелуки нарын дасгалжуулагчид хүрэлцэн ирсэн байна. Мөн лхагва гаригт XX зууны Италийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Франко Барези Улаанбаатарт ирэх юм.
Италийн дасгалжуулагчид ирэх бямба гариг хүртэл Монголын Хөлбөмбөгийн холбооны талбай болон 6, 84, 97 дугаар сургуулийн биеийн тамирын гадна талбайд хүүхдүүдэд сургалт явуулахаас гадна хөлбөмбөгийн дасгалжуулагч, багш нарт зориулсан онол, дадлагын сургалт явуулахаар төлөвлөжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ