Хөгжим судлаач Р.Энхбазар: Цензүр тавьж байж л сайн уран бүтээл гардаг

img

Мартагдсан “Эстрад-цирк” жанраар тоглолт хийж аавыгаа мөнхжүүлнэ “Эр хүн”, “Ээжийн бүүвэйтэй хорвоо” “Бүсгүй хүн” “Залуусын уулзалтын дуу” “Манайд ирээрэй” хэмээн олонд танигдсан дуунуудын хөгжмийн зохиолыг бичсэн хөгжмийн зохиолч Р.Энхбазар хэмээх эрхэм хөгжмийн зохиолчоос гадна олон салбарт хүч оюунаа дайчлан ажиллаж байгаа нэгэн. Тэрбээр Монголын радиогийн  хөгжмийн редакцд та бидний сонсох дуртай “Хүсэлтийн хариу” “Хөгжмийн эгшигт хайрцаг” хэмээх нэвтрүүлгүүдийг хийж үзэгчдэд хүргэж байсан. Түүний аав Ж.Раднаа нь Монголын Үндэсний циркийг үндэслэгчдийн нэг билээ. Раднаа агсны 100-н жилийн ой тохиож байгаа билээ.  - Та хөгжим судлаач, хөгжмийн зохиолч, сурган хүмүүжүүлэгч, нийтлэлч, редактор гээд маш олон салбарт ажиллаж байгаа хүн. Монголд ийм олон салбарт ажилладаг хүн цөөн байх? -Миний мэргэжил хөгжим судлаач шүү дээ. Гэхдээ хөгжим судлаач бол хөгжмийн зохиолчтой ойрхон  ажилладаг болохоор нэг мэдэхэд л хөгжмийн зохиолч гэсэн гуншинтай болчихож. Энэ сайхан алдрыг хэдэн дуу зохиосныг минь үнэлж ард түмэн өгсөн юм. Монголын радиод ажиллаж байхдаа “Инээмсэглэл”  хамтлаг байгуулалцахад гар бие оролцож хэдэн дуу хийж өгсөн. “Дэлхий ээж”, “Энх өглөө” гээд нэрлэвэл нэлээд бий. Өөрийн хүсэл, сонирхлоороо хийсэн энэ хэдэн дуу минь  түмэн олонд хүрч аялах дуртай дуунуудынх нь тоонд багтаж явдагт баяртай байдаг. -Хөгжмийн зохиолч, ая зохиогч хоёрын хооронд мэдээж мэргэжлийн хувьд ялгаа байгаа байх? -Хөгжмийн зохиолч гэдэг нь сургууль төгссөн мэргэжил, дипломтой хүнийг хэлээд сурчихсан заншил аль соц нийгмийн үеэс байсан. Харин сонирхлоороо энэ мэргэжил рүү татагдан орж уран бүтээл хийж байгаа хүмүүсийг нь ая зохиогч гэж нэрлээд байгаа юм. Миний хувьд энэ нэр томъёог зөв гэж боддог. Хөгжмийн зохиолч мэргэжлийг эзэмшинэ гэдэг мэдээж хөгжим, дуу авианы онол, хөгжмийн зэмсэг судлалын онол, хөгжмийн түүхийн онол гээд их юмаар цэнэглэгддэг. Тэгж байж хөгжмийн зохиол бичдэг. Жишээ нь нарийн бүрээ хөгжим тэр хүртэл дээш дуугарна, энэ хүртэл доош дуугарна, ингэж хөглөгдөнө, ийм хөгжимтэй тэгж хоршино гэх мэт онолын холбогдолтой зүйлс мэргэжлийн хөгжмийн зохиолчдод зайлшгүй хэрэгтэй  байдаг. Тэрийгээ  дагаж хөгжмийн зохиол бүтээлээ туурвидаг учиртай. Энэ нь мэргэжлийг өндөр түвшинд  эзэмшихийг шаардсан хэрэг. Өөрөөр хэлбэл барилгаар бол архитектор нь юм даа.  Ая зохиогчийн хувьд гэвэл өөрийнхөө авьяас  дээр тулгуурлаад санаанд орсноо хуурцаг дээр бичиж  тэмдэглэчихдэг ч хүн байна мөн зохиосон аяаа хүнээр тэмдэглүүлэх нь ч бий. Нотны мэдэгдэхүүнтэй хүмүүс өөрөө нотлоод аранжировшикоор найруулгыг нь хийгээд бүтээл хийчихэж байгаа юм. Энэ нь өөрөөр хэлбэл хагас хөдөлмөрөө хүнээр хийлгэж байна гэсэн үг. Ингээд нэг дуу хийдэг ая зохиогчид их байх юм аа. -Удахгүй болох тоглолтынхоо талаар мэдээлэл өгөхгүй юу?  Ямар уран бүтээлчид оролцох вэ? - Би анх  17-н жилийн өмнө нэг л удаа тоглолт хийж байсан. Хэдэн найзуудтайгаа нийлээд цөөхөн хэдэн дуу хийсэн байсан. Харин хоёр дахь тоглолтоо аавынхаа 100-н жилийн ойд зориулан хийх гэж байна. Миний аав Монголын Үндэсний циркийг үндэслэн байгуулагчдын нэг Ж.Раднаа гэдэг хүн байсан. Энэ жил аавын минь100 жилийн  ой болж байна. Тэгэхээр   урлагийн мэргэжлийг нь залгаж авч үлдсэн хүү нь байна даа. Тэнгэрт байгаа аавдаа уран бүтээлээрээ цацал өргөе,   аавыгаа алдаршуулья гэж бодоод энэ бүхнийг хийж байна. Хүн бүрийн л хүсэл мөрөөдөл  шүү дээ.  Ингээд л аавыгаа олон түмэнд  таниулахсан гэж бодож “Тэнгэр эцэгтээ өргөх дуу” нэртэй тоглолтоо өөрийн хийсэн хэдэн дуугаараа хийх санаатай байна. Аавын минь үндэслэсэн Монгол цирк дэлхийн хэмжээнд хүртэл хөгжиж байгаад миний зүгээс маш их баярлаж явдаг. Ааваараа төлөөлүүлээд циркийнх нь номер тоглуулъя, өөрийнхөө уран бүтээлээс гадна оролцох уран бүтээлчдийн ард түмэнд хүрсэн  хит дуунуудыг хүргэе  гэж хүссэн юм. Энэ тоглолт маань “Цирк-Эстрад” жанрын  тоглолт байх болно.  Хуучин социализмийн үед “Цирк-Эстрад” гэсэн жанр байдаг байлаа. Цирк нь бага тайзны урлагтай нийлээд /бага тайз гэдэг нь эстрад/ тоглогддог энэ жанрыг сэргээж  тоглолтоо хийе гэж бодсон. Түүхэнд байсан уламжлалыг үзэгчдэд  үзүүлвэл бас сонин юм уу. -Таны зохиосон дуунууд ард түмэнд хүрч чаддаг нь гайхалтай аялгуутай холбоотой юм болов уу? -Миний дуунууд голдуу захиалгаар бүтсэн байдаг. Жишээ нь МУАЖ А.Долгорын дуулдаг “Эр хүн”, мөн “Бүсгүй хүн”, “Манайд ирээрэй”, “Бүсгүйчүүд” гээд ихэнх нь радио телевизийн нэвтрүүлгийн захиалгаар хийгдсэн. Мөн “Инээмсэглэл” чуулгыг байгуулж анхны дуунуудыг нь хийж байхад аялгуу чинь шинэлэг, содон юм байна гэж найруулагч Бадрах, мөн яруу найрагч Ш.Сүрэнжав нар миний дуунуудыг шохоорохож  зарим нэг дуу захиалж байсан.  “Сансрын нисгэгч ах аа” иймэрхүү сэдвийн дуу байвал яасан юм бэ гэж  хобби болгож хийж байсан ганц нэг дуу бий. Тэр дуунуудынхаа  үг аяыг өөрөө хийсэн ийм  дуунууд байгаа.  Хамгийн сүүлд “Янаг” хөгжим драм  талын дуу энэ кино нь МН-25 телевизийн анхны олон ангит киноны дууг захиалгаар хийсэн. Гэхдээ  би өөрөө хөгжим судлаач хүн болохоор хийсэн дуугаа их олон талаас нь дүгнэлт хийж үздэг. Хийж байгаа дуу маань шинэ байж чадах уу, энэ дууг ямар дуучин дуулвал хүмүүст илүү хүрэх вэ, энэ үг хэрэгтэй үг мөн үү гэх мэтчилэн олон талаас нь харж байгаад  дуу болох магадлалтай гэж үзвэл  уран бүтээл болгодог доо. -70, 80, 90-ээд оны дуунууд үг аялгууны хувьд хүний сэтгэлд хүрч хоногшиж үлдэж чадсан.  Тэгвэл одоо үеийн дуунууд тэр үеийн дуунууд шиг сэтгэлд хоногшиж үлдэх нь  ховордсон зүйл гэж ажиглагдах юм. Та хөгжмийн зохиолч хүний хувьд ямар бодолтой явдаг вэ? -Тэр үеийн дууны уран бүтээл хийж байсан үеийг өнөөдөр шүүмжилдэг. Цензүртэй тавьдаг байсан. Миний бодлоор тэр цензүр гэдэг  зүйлийг тавьж байснаас л сайн уран бүтээл гардаг. Тэр үед хөгжмийн зохиолчдын холбооны дэргэд дууны уран бүтээлийн дугуйлан, яруу найраг дууны үгийн дугуйлан гэж хоёр дугуйлан ажиллаж байсан. Хэрвээ чи дуу зохиосон бол заавал тэр секцээр орж дуугаа үзүүлж батлуулж байж нийтэд хүргэдэг. Дуугаа бичээд хөгжмийн холбооны секцээр орно гэдэг чинь хөгжмийн зохиолч  Лувсаншарав, Гончигсумлаа, Чойдог нарын хүмүүст дуугаа үзүүлнэ гэсэн үг. Тийм учраас сул бүтээл бариад очиж болохгүй их бэлтгэлтэй очно, дуундаа маш их хяналт тавина миний дуу хэний дуутай адилхан болж уу дэвшилтэй нь юу байна гэхчлэн өөрөө тоглож үзүүлнэ. Тэгээд дуу чинь болохгүй гэж хэлэхээсээ өмнө дуугаа ингэж зас, тэгж хий гэж зөвлөгөө өгдөг байсан. Үүнийг цензүр тавих гэсэн үг. Мөн зохиолчдын хорооны яруу найргын секц мөн адилхан ийм шаардлага тавьдаг байсан. Тиймээс хоёр талаас ийм өндөр шаардлага тавьдаг байсан учраас тэр үеийн дуунууд дахин давтагдашгүй болсон гэж хэлмээр байгаа юм. Яагаад гэвэл хамгийн түрүүнд миний дуу өөр хүнийхтэй адилхан болчих вий гэдэг болгоомжлол уран бүтээлчдэд байсан. Миний дуу шинэ л байх ёстой, хүний юм байж болохгүй.  Ийм болгоомжлол байсан учраас уран бүтээлдээ их няхуур ханддаг, иймээс ХХ зууны дуунуудыг их сайн дуунууд байсан гэж боддог. Би МН-25 телевизэд ХХ зууны дуунууд гэдэг төсөл хийгээд дөрөв дэх удаагаа тоглолоо. Цаашид ч гэсэн үргэлжлээд явах байх гэдэгт найдаж явдаг. -Залуу үе маань тэрхүү дуунуудаа сэргээгээд дуулж байгаа нь сайшаалтай боловч дууг сэргээж дуулахаасаа илүү бүр гутаах аяс илэрч харагдаад байдаг? -Хөгжмийн  зохиолч, ая зохиогч нэр томъёоны асуудал дээр соёл урлаг, хөгжмийн жанртай их анхааралгүй ханддаг болж. Хөгжмийн нэр томъёо зөв түүний агуулгыг ойлгож байж хуулиа сахидаг л байх ёстой. Тэгж байж юмыг дүгнэж болно. Тэр үед Ж.Бадраа гэж гэр томъёон дээр анхаарал хандуулдаг хөгжим судлаач байсан юм. Социализмийн үед нийтийн дуу ярьдаг байсан одоо үед бол зохиолын дуу гэж  ярьдаг болж зохиолын дуу гэдэг нь ардчиллыг буруу ойлгосон шигээ задгай тавина гэсэн үг. Нийтийн дуу гэдэг нь массад зориулж хийж  байгаа дуу гэж нэр томъёо нь хүртэл өөр. Тийм учраас бид нийтийн дуу гэж зохиогоод тэр дууг нь хүн аваад дуулчихвал баярладаг байсан болохоос биш энэ миний дууг аваад дуулчихлаа би зохиогчийн эрхээ эдлэж энэ хүнээс мөнгө нэхнэ гэж одоогийнх шиг ханддаггүй байлаа. -Залуу дуучид таны дуунуудас дуулсан байдаг? - Би дуу зохиохдоо нэг дууг хоёр хийхгүй гэж бодож хийдэг. Миний зохиосон  дуунууд  дуулж байгаа дуучид нь ч гэсэн хоорондоо эрс тэс дуунуудын чанарын хувьд хоорондоо эрс өөр жанртай. Ардын дуу, поп дуу гээд ганц ганц л байх ёстой. Дахин давтагдахгүй дуунууд байх ёстой. Байзда, Сэрчмаа гэх мэтчилэн дуучидтай хамтарч ажиллаж байлаа. Мэдээж  хэрэг би ч гэсэн залуу явсан, залуучуудаа аль болохоор л дэмжиж ажиллахыг боддог. Мундаг дуучид зөндөө байна шүү дээ. Жишээ нь ээждээ зориулж олон арван дуу хийсэн хүн байна, бахархууштай. Гэтэл би ээждээ ганцхан дуу зориулж хийсэн тэр дуу маань мөнхийн болоод  одоо хир нь дуулагдаад л явж байна. Надад ээжийн сэдэвтэй олон  шүлэг ирсэн л дээ. Би аваагүй. Ганцхан дуу л хийе гэж бодсон. Аливаа юм дахин давтагдахгүй байх тусмаа үнэ цэнэтэй  байдаг. -Зарим нэг хөгжмийн зохиолчид ая хийчихээд шүлэг хайгаад яваад байдаг. Энэ тал дээр таны бодол? -Социализмийн үед сайн аян дээр тохируулан шүлэг хийдэг хүмүүс байсан. Тэр хүмүүс бол хөгжмийн асар мэдрэмжтэй. Жишээ нь Бадраа гуай ая дээр нэлээд олон шүлэг тохируулж хийж байсан. Бадраа гауйн шүлгэнд хөгжмийн зохиолч дуу хийнэ гэдэг нэг бодлын там, нэг талын амар. Амар гэдэг нь санаа нь тодорхой бүх юм ойлгомжтой. Хэдэн бадаг байсан ч шад болгоны нот тохирсон өнгө байдаг учраас их амар байдаг. Бадраа гуай нь үлгэр дууриал авмаар мундаг хүн байсан юм. -Гэр бүлийнхээ хүнийг уншигчдадаа танилцуулаач? -Миний хань балетын бүжигчин  МУГЖ Туул гэж хүн байдаг. Цагтаа дуурийн театрт залуу насаа өнгөрөөсөн хүн дээ. Балет гэдэг маань залуу насны ажил юм даа. Тэтгэвэртээ гарснаасаа хойш Хөгжим бүжгийн коллежид багш хийж байна. Манай хүүхдүүдээс мэргэжлийг маань өвлөж авсан хүүхэд байхгүй. Хоёр хүүтэй. -Эхнэртэйгээ танилцаж байсан үеэ эргэн дурсвал? -Би өөрөө уран бүтээлч хүн дуурийн театр дээр явж байгаад балетын хэдэн охид оросоос сургууль төгсөж ирлээ гээд л бүх л залуучууд хуйларч давхиад л байсан одоо бодохнээ нэг нь би байсан юм байна л даа. Эхнэрээ эргүүлсээр байгаад л аваад суучихсан. Одоогийнх шиг байсангүй. -Сурган хүмүүжүүлэгч хүн өөрөөсөө олон шавь төрүүлж гаргадаг буянтай хүмүүс байдаг. Хэдэн шавьтай вэ? -Монголын урлаг соёлын салбарт амжилттай ажиллаж байгаа шавь нар байна. Жишээ нь UBS телевизийн захирал УГЗ Ц.Балхжав, тус телевизийн найруулагч н.Баяр, МУГЖ Д.Галсантогтох, Ц.Сүхбаатар гэх мэт олон шавь нар байна. Шавиа сайн явбал баярлаж л суудаг даа. Түүнээс биш би ийм шавьтай гээд л онгироод байдаггүй. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Цэрэн:
Р Энхбазарт баяр хүргий сайн хөгжмийн зохиол ч даруухан үгээр хэлэх аргагүй тийм даруу хүн шиг санагддаг юм энэ төр засаг ямар харалгана болчихсон юм бэ шагналаа өгөх хүндээ өгөөч дээ юу ч хийж чадаагүй Болдод өгөөд байгаа юм чинь Энхбазарт өгөх болсон доо өөрөө даан ч даруухан хүн юм даа эрүүл энхийг хүсье
2012-07-25
bat:
tiimee mundag yum baina toyota rav 4 chini yaamar ynetei be
2012-05-22
mongoljin:
R.Enkhbazar guai mongol ulsad songodog hugjimiig hugjyylehed hemjeelshgyi gaviya baiguulsan hyn. Yyniig uls, oron hir ynelsen bol????? Mongoliin Radiogoor "Songodog hugjmiin tsag" nevtryylgiig gaihamshigtai saihan hutuldeg baij bilee. Radiogiin Bazariin Tsedendamba ene 2 jinhene nevtryyleg hiinedee.
2012-05-22
уур битгий хүргэл дээ:
циркийг үндэслэгч Раднаабазар байлгүй дээ сэтгүүлчээ
2012-05-22
D.Tsengel:
Eegii ahdaa ajlyn ondor amjilt, olon saihan uran buteel ard tumendee zoriulaasai gej husie. Tany duunuud tsaanaa l neg saihan ayalguutai, setgeld honogshson goe duunuud baidag. Mongol hun anh sansart nisehed yamar goe ugtei goe ayatai duug ta buteelee de.Badar-uugan ahyn duulsan Delhii eej bol Gaihamshig! Ineemseglel hamtlagiig baiguulj ter ued tednii olon duug ta zohioj radio tv eer damjuulj olny sonort hurgeh ajlyg ta zohion baiguulj baisnyg bi hamgiin sain mednee. Ene hamtlagiin ner onoo hurtel estrad urlagiin taiznaa bolon humuusiin duulah durtai duu bolson n yahyn argagui tantai holbootoi. Duu naryn chin omnoos tand az jargal sain saihnyg husie.
2012-05-22
Zaza:
Энгийн хүн шүү. Дөлгөөн мундаг магтаж хир халдаамааргүй байна. Амжилт хүсье.. Toyota rav4 zarna 2012 onii shine utas 99095800
2012-05-22
D.Tsengel:
Eegii ahdaa ajlyn ondor amjilt, olon saihan uran buteel ard tumendee zoriulaasai gej husie. Tany duunuud tsaanaa l neg saihan ayalguutai, setgeld honogshson goe duunuud baidag. Mongol hun anh sansart nisehed yamar goe ugtei goe ayatai duug ta buteelee de.Badar-uugan ahyn duulsan Delhii eej bol Gaihamshig! Ineemseglel hamtlagiig baiguulj ter ued tednii olon duug ta zohioj radio tv eer damjuulj olny sonort hurgeh ajlyg ta zohion baiguulj baisnyg bi hamgiin sain mednee. Ene hamtlagiin ner onoo hurtel estrad urlagiin taiznaa bolon humuusiin duulah durtai duu bolson n yahyn argagui tantai holbootoi. Duu naryn chin omnoos tand az jargal sain saihnyg husie.
saagii:
sain uran buteelch shuu
2012-05-22
amjilt husi olon saihan duunuudtain bn
2012-05-22
Ene hyn estoi myndag hugjmiin zohiolch stei tanid yran byteeliin amjilt hysie 5 sariin 24 nd boloh togloltiig tani hyndetgen ochij yznee
2012-05-22