
"Хайрын дууч" хэмээгддэг дуучин С.Сэрчмаа шинэхэн уран бүтээлээ гаргажээ. “Хүүхдэд бид бөмбөрцгөө өгье” нэртэй энэхүү дууг тэрбээр "Эх үрсийн баяр" бэлэг болгон хүүхэд багачууддаа зориулж байгаа аж. Мөн энэ дуугаа дүрсжүүлсэн бөгөөд клипэд түүний охин нь тоглосон байна. “Хүүхдэд бид бөмбөрцгөө өгье” дууны үгийг Р.Цэцэнцогт бичиж, Д.Пүрэвдорж аяыг нь зохиожээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ